COVID-19 халдвар БНХАУ-ын хилийн Эрээн боомтод илэрсэн тул хотын бүх иргэдээс авах шинжилгээний эхний үе дууслаа” гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Халдварын шинэ тохиолдол энэ сарын 12-нд бүртгэгдсэн бөгөөд урьдчилан сэргийлэх төлөвлөлттэй шинжилгээ хийх үед ложистик төвийн 31 настай ажилны хариу эераг гарч, тусгаарлан, нарийвчилсан шинжилгээ хийсэн гэж мэдээнд өгүүлжээ.
Орон нутгийн захиргаанаас халдвар авсан иргэнийг дотоодын халдвар гэж үзэн, хавьтагч, маршрутыг тодорхойлж байгаа юм байна.
БНХАУ-ын Эрээн боомтод бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас өчигдрөөс (2021.10.14) эхлэн Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаад байгаа юм.