Хятадын шинжээчид шинэ коронавирусний гарал үүслийг тодруулах зорилгоор 2019 оны сүүлчээр Ухань хотын оршин суугчдаас авсан цусны дээжүүдийг ойрын хугацаанд судлахаар бэлтгэж байгаа тухай “CNN” суваг тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгчийн мэдэгдлээс эш татан мэдээлжээ.
Тус сувгаар мэдээлснээр, коронавирус Хятадад тархаж эхэлсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн таамаглаж буй 2019 оны 10-11 дүгээр сарын хооронд Уханийн оршин суугчдаас авсан олон мянган дээжийг судлах аж. БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улс хорооны төлөөлөгчийн тайлбарласнаар, эдгээр дээжийг донор болон донорын цус хүлээн авагчдын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд л ашиглах зорилгоор хадгалж байсан бөгөөд хоёр жил хадгалах ёстой байжээ.
Цусны дээжүүдийн хадгалах хугацаа удахгүй дуусах бөгөөд үүний дараа мэргэжилтнүүд судалж эхэлнэ гэдгийг Хятадын эрх баригчдын төлөөлөгч баталжээ. Түүний хэлснээр, судалгааны бэлтгэл ажил хэдийнэ хийгдэж байгаа аж. Эдгээр дээжид тухайн хүмүүс цусны дээж өгөх үедээ халдвар авсан эсвэл өвдөөд эдгэрсэн гэдгийг батлах эсрэг биет агуулагдаж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN, Montsame