ЭМЯ сүүлийн 24 цагт 1920 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 15 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1424-т хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 1053 нь нийслэлд, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 19.574 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 56.069 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.