УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа аравдугаар сарын 10-ны өдөр явагдсан. Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг гаргасан. Гэвч нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй учраас ирц хүрээгүй хэсгүүдэд энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулахаар тогтсон.
Тэгвэл нэмэлт санал хураалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, соёл урлагийн арга хэмжээг хориглох захирамжийг өнөөдөр /2021.10.14/ дахин гаргах бололтой.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд санал авах өдөр хориглох үйл ажиллагааг тусгасан байдаг. Үүнд:
- 70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
- 70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
- 70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахгүй зохицуулалттай.