АНУ-ын армийг наймдугаар сард Кабулаас нүүлгэн шилжүүлэх үеэр нисэх онгоц барьцаалах гэж байсан халдлагаас урьдчилан сэргийлж чадсан гэдгийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагчдын нэг Брайан Десотелс хэлсэн байна.
Нүүлгэн шилжүүлэх нислэгийн үеэр АНУ-ын цэргийнхэн арилжааны нислэгийн нэг онгоцыг таван үл мэдэгдэх хүн барьцаалах гэж байгаа тухай мэдээлэл авсан гэж АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдэгдэлд бичигджээ.
Мэдээллийг аваад цэргийнхэн сэжигтнүүдийг тусгаарлан нисэх онгоцны буудлын өөр хэсэгт аваачсан байна. Халдлага үйлдсэн гэж байсан хүмүүсийн талаар, тэдний хэн болохыг одоогоор мэдээлээгүй байна.
Эх сурвалж: RIA