Netflix-т тэргүүлж буй, Өмнөд Солонгосын “Squid Game” олон ангит киног Британид сурагчид дуурайн тоглох нь нэмэгджээ. Энэ асуудлаас болоод Их Британийн дунд сургуулиуд хүүхдүүддээ энэ киног үзүүлэхгүйг байхыг сануулсан захидлыг эцэг эхчүүдэд илгээж эхэлсэн байна.
“Хүүхдүүд тоглоомын талбай дээр энэ кинон дээрх тоглоомыг өөр өөрсдийнхөөрөө даган дуурайх үзэгдэл гарсныг бид анзаарлаа. Үүнээс болоод зөрчилдөөн бий болно” хэмээн нэгэн бага сургуулиас мэдэгджээ.
Бельгид мөн сургуулийн сурагчид уг киног дуурайн тоглож, ялагдсан нөхдөө зодсон хэрэг гарчээ. Олон ангит энэ кино нь “хаан ширээний тулаан” дэд жанрт ордог бөгөөд хүчирхийлэл их харуулдаг. Сургууль дээр бага ангийн хүүхдүүд даган дуурайж тоглох нь ч их болсон гэнэ.
Есдүгээр сарын 17-нд анх дэлгэцнээ гарсан “Squid Game” кино Netflix-т 90 гаруй улсад тэргүүлж байна. Шүүмжлэлийн Rotten Tomatoes сайт 31 шүүмжлэгчийн санал сэтгэгдэл дээр үндэслэн 94%-ийн рейтинг өгчээ. Өөр нэгэн шүүмжлэлийн сайт болох Metacritica-д дийлэнхдээ эерэг үнэлгээ авсан байна.
Эх сурвалж: IZ.RU