Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару хөлбөмбөгийн тэмцээн үзэж чадсангүй. Учир нь тэрбээр коронавирусийн вакцин хийлгээгүйтэй холбоотой гэнэ. Тэрбээр өөрийгөө хангалттай хэмжээний эсрэг биеттэй хэмээн үзэж байгаа талаар Sporting News сайтад мэдээлжээ.
Энэ явдал ням гарагт болсон аж. Бразилын төрийн тэргүүн амралтаа Сан-Паулуд өнгөрөөжээ. Перуйб хотын эргээр зугаалж, нутгийн иргэдтэй зургаа даруулж явтал олон нийтийн газарт амны хаалтгүй гээд торгууль тогтоожээ. Одоо тэрбээр $500 төсөвт төлөх шаардлагатай болоод байна. Дараа нь тэрбээр Бразилийн АШТ-ийн хүрээнд болж буй хөлбөмбөгийн тэмцээн үзэх гэтэл стадион руу нэвтрүүлээгүй байна.
«Би зүгээр л Сантостой тоглолтыг үзмээр байсан юм. Гэтэл намайг тарилгаа хийлгэх ёстой гэлээ. Яагаад? Би чинь вакцин хийлгэсэн хүнээс ч илүү эсрэг биеттэй шүү дээ »хэмээн мэдэгджээ.
Болсонару өмнө нь ч мөн коронавирусийн вакцинаас болоод ийм хүндрэлтэй тулгарч байсан юм. Есдүгээр сард Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр түүнийг ресторанд оруулаагүй аж.
Эх сурвалж: MIR24