ТаNetflix-ээр Squid Game хэмээх адал явдалтай цуврал кино үзсэн үү. Мөн BTS поп хамтлагийн Butter, Dynamite зэрэг хит дуунуудыг сонсдог уу? Эдгээртэй хамт таны амьдралд Солонгос соёл нэвтэрчээ гэсэн үг.
Ийм соёл саяхан Оксфордын их толь бичиг хэмээх англи хэлний утга зохиолын хэм хэмжээнд нэвтрэн орж иржээ. Энэхүү алдартай хэвлэлийн редакци жил бүр шинээр орж ирсэн үгсийг нэмдэг. Сүүлийн хэвлэлд солонгос гаралтай 26 үг орж иржээ.
“Биднийг бүгдийг нь Солонгос давлагаа бүчин авчээ ” хэмээн Оксфордын англи хэлний толь бичгийн редакциас тайлбарласан байна.
Толь бичигт ямар үгс орж ирэв?
Ихэнх шинэ үг нь солонгос хоолтой холбоотой байгаа аж.
banchan (банчан, панчан) – Солонгосын уламжлалт зууш. Ногооны халуун ногоотой салатыг будаатай дагалдуулан өгдөг багахан хэмжээний зууш;
bulgogi(пулькоги, бульгоги) – нарийхан хэрчсэн үхэр, гахайн махыг даршилж байгаад дараа нь ил шарах буюу хайруулын тавганд хутган болгодог хоол
kimbap (кимбап) – солонгос ороомог: агшаасан будааг махтай болон ногооны хачиртай нийлүүлэн далайн байцайнд ороосон хүнс.
Squid Game, Шимэгч уран сайхны кино, түүнчлэн BTS K-pop хамтлаг Өмнөд Солонгосын поп соёлын бүтээгдэхүүн дэлхий дахинаа нэрд гарсантай холбогдуулан шоу бизнесийн шинэ үгс орж иржээ. Тухайлбал:
- hallyu (халлю – “Солонгос давлагаа”) – Солонгосын поп соёл, кино, моодыг сонирхох нь нэмэгдэх;
- K-drama (K-драм) – Өмнөд Солонгост зураг авсан солонгос хэл дээрх телевизийн цуврал кино.;
- Manhwa (манхва) – Солонгос хүүхэлдэйн кино, Японы мангаг санагдуулам комикс;
- Mukbang (мокпан, мокбан)- их хэмжээний хоол идэж, хажуугаар нь үзэгчидтэй ярьдаг блогчдын олон нийтийн сүлжээгээр явуулдаг шууд нэвтрүүлэг
Британийн хэл шинжээчдийн мэдээлснээр, Оксфордын толь бичигт нэмэгдсэн нэр томъёонууд британичуудын ярианы хэлэнд хэдийнэ орсон гэнэ. “Ази гаралтай хүмүүс эхэндээ эдгээр үгсийг өөрсдийн орчиндоо хэрэглэж байсан бол өдгөө англиар ярьдаг хүмүүст нэвтрэн оржээ. Ийнхүү англи хэлний үгийн сангийн далайд Солонгос давлагаа нэмэгдлээ” хэмээмн шинжээчид тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: BBC