Их Британийн цагдаагийн газар эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг мөрдөж шалгахад хэтэрхий бага анхаарч байна гэсэн Ерөнхий сайд Борис Жонсоныхоо мэдэгдлийн хариу болгож, Вант улсад ганцаараа явж буй эмэгтэйчүүдийн байршил, замыг тогтоодог тусгай цэс зохион бүтээжээ.
Гар утасны энэ цэсийг Walk Me Home (Гэрт минь хүргээч) гэж нэрлэдэг. Энэ нь ганцаараа явж байгаа эмэгтэйн аяллын эхний болон эцсийн цэгийг гаргаж, дараа нь богино дугаартай дуудлага, эсвэл мессежээр маршрутыг нь заадаг байна. Энэ цэс тухайн хүний төгсгөлийн цэст очих зам, хугацааг тодорхойлж, дараа нь түүний гар утас руу залгана. Харин үйлчлүүлэгч хариулахгүй бол яаралтай албатай холбогдож, мэдээллээ дамжуулдаг гэнэ. Энэ цэс тухайн эмэгтэйг халдлагын объект болсон бол эрт илрүүлэх боломжтой болдог.
Трекерийг боловсруулсан Британийн харилцаа холбооны BT Group компани цэсийг зөвхөн явган аялалд төдийгүй таксигаар явахад хүртэл хэрэглэж болно гэжээ.
– Эрчүүдийн хүчирхийллээс болоод олон хүн, тэр дундаа эмэгтэйчүүд айдас хүйдэстэй амьдардаг хэмээн BT Group-ийн ерөнхий захирал Филипп Янсен ярьжээ.
Эх сурвалж: KR