АНУ-д Хятадын зүгээс учирч буй аюул сорилттой тэмцэх төв байгуулсныг тус улсын Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс мэдэгджээ. Шинэ байгууллагыг “China Mission Center”, CMC гэж нэрлэжээ. Тагнуулын төв газрын мэдээлснээр, тус байгууллагын бүх салбар явуулж буй үйл ажиллагаанд “нөлөөлж буй” “БНХАУ -ын сорилт” -д хариу арга хэмжээ авах зорилгоор уг төвийг байгуулсан байна.
“Энэхүү төв нь 21 дүгээр зуунд тулгарч буй геополитикийн хамгийн ноцтой аюул заналын эсрэг бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ” гэж Бернс хэлжээ. Үүний зэрэгцээ тэрбээр аюул Хятадын ард түмнээс бус тус улсын Засгийн газраас учирч буйг” онцлон тэмдэглэсэн байна.