Жил бүрийн намар зохион байгуулдаг Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021 арга хэмжээ өнөөдөр “Булганы өдрүүд”-ээр үргэлжилж байна.
Хөхүүрийн айргаар алдартай Булганыхан энэ арга хэмжээн дээр айраг, шинэ ногоо, жимс тэргүүтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг авчирчээ. Эдийн засгаа хэмнэн, дархлаагаа дэмжих хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг энэхүү үзэсгэлэн дээрээс ирж Булган нутгийн малчид, ногоочдын гар дээрээс шууд худалдаж авч болох юм.
Булганыхан энэ өдрүүдэд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, төр-хувийн хэвшлийн оролцоог ханган, “Хамтын ажиллагаатай Булганчууд” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.