АНУ-ын цөмийн хөдөлгүүрт “USS Connecticut” шумбагч онгоц Өмнөд Хятадын тэнгист үүрэг гүйцэтгэж явахдаа үл мэдэгдэх биеттэй мөргөжээ. Үүний улмаас шумбагч онгоцны 15 далайчин хөнгөн бэртжээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээллийн дагуу CNN мэдээлсэн байна.
Уг хэрэг аравдугаар сарын 2-ны Бямба гаригт болжээ. АНУ-ын Номхон далайн флотын төлөөлөгчдийн мэдээлж буйгаар шумбагч онгоц аюулгүй байдалд байгаа бөгөөд цөмийн станц нь гэмтээгүй, хэвийн ажиллаж байгаа аж. Хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэн байна.
Шумбагч онгоц сүүлийн үед хурцадмал асуудлын нэг болоод байгаа Тайванийн ойролцоо зорчиж явсан бөгөөд чухам юутай мөргөлдсөн нь тодорхойгүй байна. Ослын дараа хөлөг онгоц АНУ-ын эзэмшил Гуамын арал руу хөвжээ.
Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг болон тэр хавийн арлуудыг өөрсдийн эзэмшлийн гэж үзэж байгаа бол АНУ болон Филиппин, Бруней, Малайз, Тайвань, Вьетнам дээрх түрэмгийллийг буруушаан байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Эдгээр орны ихэнх нь АНУ-тай холбоо тогтоож, Хятадын түрэмгийллийн эсрэг тэмцэхээ мэдэгдээд байгаа билээ.