Афганистаны зүүн хэсэгт орших Хост муж дахь шашны сургуульд дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алдаж, 15 орчим хүн бэртэж гэмтсэн талаар аюулгүй байдлын эх сурвалж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Афганистаны түр Засгийн газрын Дотоод хэргийн яамны мэдээлснээр шашны сургуульд гар бөмбөг дэлбэлсэн байна.
Хэдхэн хоногийн өмнө Кабул хотын Идгах сүмийн ойролцоо дэлбэрэлт болж 12 хүн амиа алдаж, 32 хүн шархадсан юм. Афганистаны түр Засгийн газрын Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ явдлын дараа гурван хүнийг саатуулжээ. Дэлбэрэлтийн хариуцлагыг IS террорист бүлэглэл хүлээжээ.
Эх сурвалж: RIA