АНУ, БНХАУ-ын эрх баригчид хоёр улсын удирдагч Жо Байден, Ши Жиньпин нарын уулзалтын хугацаа, уулзалтыг хэлбэрийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд харилцаа холбооны нарийн ширийн зүйлийг хараахан тохиролцоогүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки лхагва гарагт мэдэгджээ.
Псаки ээлжит мэдээллийнхээ үеэр хэлэхдээ “Энэхүү уулзалт хэзээ, хэрхэн болох вэ гэдгийг эцэслэн тогтоох, нарийн ширийн зүйлийг бид үргэлжлүүлэн судалж байна гэсэн бөгөөд Вашингтон Бээжинтэй өндөр түвшний харилцаа тогтооход ихээхэн анхаарал хандуулж байгаа. Ирээдүйд Бээжинг үргэлжлүүлэн дэмжих бодолтой байна гэжээ.
Лхагва гаригт АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын виртуал дээд хэмжээний уулзалтыг энэ оныг сүүлчээр хийхээр төлөвлөж байна гэсэн байна