Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс монгол хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа талаар өнөөдөр (2021.10.07) мэдээллээ.
Эрх мэдэлтнүүдийн эсрэг жагсахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо Монгол Улсад бүрдэж байна. Хүний эрх, итгэл үнэмшилтэй байх, үг хэлэх эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг эсэргүүцэж байна.
Өнөөдөр улсыг удирдаж байгаа хүмүүс ямар ч бодлогогүй, чадваргүй байгааг харж байна. МАН засаглаж эхэлсэн цагаас эдийн засаг тогтворгүй болж, нийгэмд эмх замбараагүй байдал бий болж байна. Засгийн газар УИХ-ын дээр мордлоо. Эрүүгийн хуулиар хүмүүсийг барьж, хорьж, цагддаг жишиг тогтоод байна. Цагдаа МАН-ын дарангуйллын зэвсэг боллоо.
Тиймээс нэн даруй Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Дурын хүнээ дарамталдаг, хорьдог байх тогтолцоог үгүй хийх хэрэгтэй. Троллуудыг хөлслөж, иргэдийг айлгаж байна. Иргэнээ дарамталдаг засаглалтай улс хөгжихгүй. АН эрх нь зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө тууштай явах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье гэлээ