Тайваны Батлан хамгаалахын сайд Цю Гуожэн 2025 он гэхэд Бээжин арал руу дайрч, Тайванийг бүрэн хэмжээгээр эзлэн түрэмгийлж, Хятадын эх газарт нэгтгэх боломжтой болно хэмээн мэдэгджээ.
Одоогийн байдлаар ХКН Тайваньд довтлох чадвартай болсон. Гэхдээ арал ямар ч өдөөн хатгалга хийгээгүй байна. Гэсэн хэдий ч 2025 он гэхэд ХКН бүрэн хэмжээний халдлага хийх бүх боломжоор хангагдах болно гэж Цю Гуожэн хэлсэн талаар Тайванийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Сайд парламентын хуралдаан дээр хэлсэн үгэндээ бид үүнд бэлтгэлтэй байх ёстой гэдгийг онцолжээ.
Тайванийн Батлан хамгаалахын сайдын Хятадын Ардын чөлөөлөх арми аравдугаар сарын 1-нээс хойш нийт 150 шахам цэргийн нисэх онгоцыг Тайванийн эрэг рүү илгээсэний дараа гарсан юм.
Өмнө нь Тайхэ аналитик төвийн ахлах судлаач Чэн Ху РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа Хятад улс эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалах, Өмнөд Хятадын тэнгис дэх байр сууриа хамгаалах, Тайванийн тусгаар тогтнолоос урьдчилан сэргийлэх зорилгоор цэргийн төсөв, зэвсгээ нэмэгдүүлж байгаа талаар дурдсан байна.
Түүний хэлснээр, Тайваньд эх газартай нэгдэхийг үргэлж эсэргүүцэж, арлын тусгаар тогтнолыг дэмжиж ирсэн хүчнүүд байдаг бөгөөд Тайванийн тусгаар тогтнолын асуудлыг Хятадтай хийх тоглолтод хөзөр болгон ашиглаж, хурцадмал байдлыг бий болгодог олон улсын нөлөө бүхий хүчнүүд байдаг. Тайванийн хоолойд, энэ нь Бээжинд тулгарч буй том асуудал аж.
БНХАУ-ын төв Засгийн газар болон Тайвань аралын албан ёсны харилцаа 1949 онд Хятадын Коммунист намтай хийсэн иргэний дайнд ялагдсан Чан Кайши тэргүүтэй Гоминданий хүч Тайваньд нүүж ирсний дараа тасалдсан юм. Арал болон эх газрын Хятад хоорондын бизнесийн болон албан бус харилцаа 1980-аад оны сүүлээр дахин сэргэж, талууд 1990-ээд оны эхэн үеэс Тайваний хоолойгоор дамжин Бээжингийн харилцааг хөгжүүлэх холбоо, Тайпей хоолойн солилцооны сан гэх мэт төрийн бус байгууллагуудаар дамжин дахин тогтож эхэлсэн юм.