Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны тусгай төлөөлөгч өчигдөр Талибаны Засгийн газрын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттакитай уулзсан байна.
Ерөнхий сайдын тусгай төлөөлөгч Талибан бүлэглэлийн удирдагчидтай уулзахдаа хүмүүнлэгийн хямрал, тус улсыг зэвсэгт дайчдын инкубатор болохоос урьдчилан сэргийлэх асуудал болон Афганистанд хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд хэрхэн туслах, мөн тус улсаас гарахыг хүссэн хүмүүсийг хилээр аюулгүй нэвтрүүлэх зэрэг асуудлаар ярилцсан гэж Их Британийн Гадаад хэргийн яам мэдээлжээ.
Талибан хөдөлгөөний гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Моттаки уулзалт дээр хэлэхдээ “Их Британи харилцаагаа шинэ шатанд гаргахын тулд хамтран ажиллах шаардлагатай байна” гэсэн бол Их Британийн мэдэгдэлд Талибанчуудтай харилцаа тогтоох тухай дурдаагүй боловч Афганистаныг терроризмын үүр болохоос урьдчилан сэргийлэх, тус улсаас гарахыг хүссэн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцсэн гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Харин ажиглагчид уулзалтыг Олон улсын хамтын нийгэмлэгээс зөвшөөрөл авах санаатай байгаа болов уу хэмээн таамаглаж байна.