ЭМЯ сүүлийн 24 цагт 2409 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 14 хүн эндсэн гэж мэдээлэв.
Өнөөдөр 7813 хүн эдгэрч эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1316 нь нийслэлд, 1092 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 22.158 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 58.363 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.