Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Испанийн хатан Летиция: «Үнсгэлжин ирээдүйн нөхрөө захирсан түүх» – updown.mn

Испанийн хатан Летиция: «Үнсгэлжин ирээдүйн нөхрөө захирсан түүх»

«Үнсгэлжин ирээдүйн нөхрөө захирсан нь» буюу өмнө нь амьдрал зохиож байсан энгийн гаралтай бүсгүй хэрхэн Испанийн хатан болсон бэ?

Испанийн хатан Летиция дэлхийн олон орны хаадын гэр бүлүүд дотор хамгийн загварлаг, спортлог эмэгтэйн тооцогдоно. Тэрбээр масс маркетын эд зүйлсээр хэрхэн үнэтэй юм өмссөн мэт гангарч чаддагаас гадна томоохон загварын ордны люкс ангиллын хувцаснаас ч  буцахгүй. Хунтайж Фелипетэй хийсэн хурим нь дэлхийн хамгийн тансаг хурим болж, дизайнерын хуримын даашинз нь 8 сая доллараар үнэлэгдэж байлаа.

Гэтэл энэ хатан хадам эхтэйгээ таагүй харьцдаг, нүцгэн зураг зуруулж байсан, олон тооны хүнтэй холбогдож явсан гээд дуулиан шуугианд нэлээд холбогдож явсан нэгэн аж. Испанийн Үнсгэлжин хэмээн эх орондоо нэрлэгддэг энэ бүсгүйн амьдралыг “Лента.ру” сайт бүх цаг үеийн улстөрийн зүтгэлтнүүдийн тухай шинэ материалдаа дурьдсаныг орчуулан хүргэж байна.

«Би хайртай эмэгтэйтэйгээ гэрлэсэн»

2004.05.22-нд 1,5 тэрбум үзэгч зурагтын дэлгэцийн шимтэн ширтэж байлаа. Тэд бүгдээрээ Мадридын Санта-Мария-ла-Реаль-де-ла-Альмудена сүмд болсон тансаг ёслолыг ажиглаж байсан юм. Сүйт бсгүй Летиция сэтгэл нь хөдөлсөн байдалтай харагдаж, түүнийг сүмийн үүдэнд олон тооны хүн тэсэн ядан хүлээж байв. Аав, хоёр найзыгаа дагуулан тэрбээр цагаан өнгийн сараана цэцгийн баглаа гартаа барьсаар, сүмийн гол шүтээний өмнө ирлээ.

Алтан эмжээр бүхий торгоор урласан сүүн шаргал өнгийн хуримын гоёл онцгой гойд харагдуулах аж. Үүнийг Испанийн нэрт загвар зохион бүтээгч Мануэль Пертегас бүтээжээ. Даашинзны онцгой анхаарал татах хэсэг нь тариан түрүү, сараана цэцгийн дүрс бүхий цагаан хатгамал өндөр захан дээр нь хатгасан байх бөгөөд энэ бол түүний ирээдүйн нөхөр, хунтайж Фелипегийн сүлдний нэг хэсэг юм.

Летициягийн хуримын даашинзыг хааны гэр бүлийн гоёлын хаөмгийн үнэтэй хувцсанд тооцдог. Уг даашинз 8 сая орчим долларын үнэтэй.

Гоёлд 4 метрийн урт толгойн унжуурга, түүнчлэн 680 мянга гаруй долларын үнэтэй алмаазан титэм нэмжээ. Испаничууд энэ титмийг 1962 онд, Летициягийн ирээдүйн хадам эх София хатан Хуан Карлос хаантай хуримаа хийх үеэрээ зүүж байсныг нь мэднэ.

Номлогч номоо айлдаж байх зуурт ирээдүйн эхнэр нөхөр хоёр хайрын харц шидэлцэж байлаа. Тэдний алхам бүрийг ашиглах олон ч тун ч таатай сайхан байх аж. Ёслолын дараа залуу хос Мадридын гудамжаар явж, шүтэн бишрэгчдэдээ мэндчилгээ дэвшүүлэхийн тулд Rolls-Royce-доо сууцгаалаа.

Зураг: Летиция Ортис хунтайж Фелипе нарын хурим. 2004 он, Мадрид.

Дараагийн зогсоол нь Хааны ордон болов. Летиция, Фелипе нар тагтан дээр гарч ирэхэд бүх хүн залуу хосыг олны нүдэн дээр уламжлалын дагуу үнсэлцэхийг амьсгал даран хүлээж байв. Гэхдээ энэ удаад шинэхэн хос тэднийг гонсойлгож, олны нүдэн дээр үнсэлцсэнгүй.

Үүний дараа баярын зоог эхэлж, 1500 гаруй хүн уригдан оролцжээ. Зочдын дунд дэлхийн олон орны хааны гэр бүлийн төлөөллүүд багтжээ. Тэднийг мянга гаруй шил оргилуун дарс, дээд зэрэглэлийн гал тогооны хоол, хоёр метр баярын бялуу хүлээж байлаа. Хуримын ёслолд 25 сая доллар зарцуулсан юм. Ёслолын үеэр олны өмнө шинэхэн нөхрийн хэлсэн үг хүрэлцэн ирсэн хүмүүсийн сэтгэлийг хөнджээ. Тэрбээр “Би аз жаргалтай байна. Яагаад гэвэл мөрөөдлөө биелүүлж, хайртай хүнтэйгээ гэрлэлээ” хэмээн мэдэгджээ.

2005 оны аравдугаар сард Летиция, Фелипе нарын анхны охин Леонор гүнж, жил хагасын дараа хоёр дахь охин София гүнж мэндэлжээ.

«Баяртай, гүнж ээ»

Испанид олон хүн Летицияг угсаа залгамжлагч хунтайжид тохирох хүн биш гэж бодож байв. Яагаад гэвэл тэр өмнө нь амьдрал зохиож байсан эмэгтэй, дээр нь энгийн албат. Тэрбээр Испанийн баруун хойд хэсэгт байрлах Овьедо хэмээх бяцхан хотод сэтгүүлч, сувилагч хоёрын гэр бүлд төржээ. Хүүхэд байхдаа балет, хөгжимд сонирхолтой байв.

Ирээдүйн хатан Мадридын Комплутенс их сургууль хэмээх нэр хүндтэй сургуулд сэтгүүл зүйн факультетад суралцан төгсөж, EFE, ABC, La nueva Espana зэрэг Испанийн нэр хүндтэй хэвлэлүүдэд ажиллаж, залуу сэтгүүлчдэд олгодог хамгийн нэр хүндтэй Larra Award-ыг хүртэж, түүнчлэн Испанийн гол суваг болох TVE мэдээний оройн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа. 16 насандаа Эстремадура Алонсо их сургуулийн утга зохиолын багш Герреро Перестэй гэрлэжээ. Тэд 10 жилийн дараа салсан юм.

Летиция Ортис Television Española сувагт ажиллаж байх үедээ

Летицияг шүтэн бишрэгчид нь үргэлж хүрээлдэг байлаа. Тэрбээр нэгнээс нь жирэмсэлж, 2002 онд үр хөндөлт хийлгэжээ. Тухайн үед Испанид үр хөндөлтийг хууль бусад тооцдог байв. Түүний үеэл ах Дэвид Рокасолано энэ тухай ярьснаар уг түүх 10 жилийн дараа дэгдсэн юм. Мэдээж дуулиан тарьсан ч хааны гэр бүл үүнийг дарахын тулд боломжтой бүхнийг хийж байлаа.

Гэвч Дэвид үүгээр зогсолгүй, “Баяртай, гүнж ээ” хэмээх нэртэй, хамаатныхаа намтрыг хүүрнэсэн ном хүртэл гаргажээ. Уг номондоо тэрбээр үеэл дүүгийнхээ бүх нууцыг, тэр дундаа өсвөр насандаа хар тамхи хэрэглэж байсан зэргийг нь хүртэл ил болгожээ. Үүнээс гадна тэрбээр хамаатны бүсгүйгээ ааш муутай хэмээн гомдоллож, “Тэр хэтэрхий их ярьж, командалдаг. Тиймээс гэр бүлдээ толгойлогч нь юм шиг сэтгэгдэл төрүүлдэг” гэжээ.

Испаничууд ч үүнийг дараахан нь мэдэрсэн юм. Сүй тавьсан өдөр Летиция хааны гэр бүлийн протоколыг зөрчив. Тэрбээр сэтгүүлчидтэй ярилцаж байгаа сүйт залуугаа цохиж, “Надад хэлэх боломж олгооч” гэжээ. “Испанийн Үнсгэлжин ирээдүйн нөхрөө захирч, захирангуй гэдгээ харууллаа” хэмээн хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Шалдан зураг зуруулагч

2018 оны дөрөвдүгээр сард улаан өндөгний баярын дараа гарсан өөр нэгэн дуулиан олон нийтийг нэлээд дургүйцүүлсэн юм. Пальма-де-Майорка дахь Санта-Мария сүмээс гарч ирсэн Летициягийн хадам эх София хатан ач нартйагаа зургаа авахуулахаар зогсчээ. Гэтэл охидын ээж зураг авалтад нь саад болсон байна. Камерыг нуруугаараа хаачихаад, хадам ээждээ хэдэн үг хэлээд охидоо аваад явчихжээ. Дээр нь охидын нэг Леонор гүнж эмээгийнхээ гарыг хайнгадуухан түлхсэн байна. Ингээд л олон нийтийн сүлжээгээр София, Летиция нар таагүй харьцаатай гэх цуу яриа дэгджээ.

Летиция хатан, түүний хадам ээж София хатан, түүнчлэн Леонор, София гүнж нар Майорка арлын Пальма хотод.

Энэ тухай Испанийн сэтгүүлч Пилар Эйр анх удаа ам нээсэн байдаг. Летицияг орж ирснээр хааны гэр бүл хагаралдаж эхэлсэн гэнэ. София хатан Грек улс руу хувиараа аялах үеэрээ Ла Сарсуэлад байх газаргүй болсон тухайгаа гомдоллож суусан гэдэг. Түүнчлэн тэрбээр ач нараа албан ёсны арга хэмжээний үеэр л хардаг, учир нь Летиция албан бус үед хүүхдүүдтэйгээ уулзуулдаггүй гэжээ. Харин ордонд сүйт бүсгүйн эх амьдардаг бол хүүхдүүдтэй нь байнга цагийг өнгөрүүлдэг гэнэ.

Хатны тухай таагүй түүхүүд үе үе дэгдсээр л байв. Мексикт сурч байхдаа тэрбээр залуу зураач Вальдо Сааведратай болздог байжээ. Летиция өөрт нь дурласан нөхрийн натурчин болж, нэг зураг дээр түүнийг хөхөө ил гаргасан байдалтайгаар зуржээ. Летиция нэг гартаа цаасан онгоц барьсан байх аж.

Уг зураг Акапулькогийн рестораны эзэнд маш их таалагдсан тул худалдан авч, рестораныхаа заалыг чимжээ. Зургийг нутгийн рок хамтлагийн хөгжимчин хараад, шинэ цомгийнхоо постер болгосон ч Испанийн ирээдүйн хаан Фелипе нэг их ач холбогдол өгөөгүй юм.

Хунтайж Летициятай шууд танилцаад л таалагдсанаа ярьжээ. Дурласан хоёр нууцаар уулздаг байсан гэнэ. Учир нь тэрбээр эцэг эх нь дургүйцэхээс айжээ. Хэдэн сарын дараа, TVE-ийн хөтлөгч ажлаасаа халагдмагц хосууд Эль-Пардо хааны ордонд сүй тавьж байгаагаа зарласан байна.

Ёслолын ажиллагаанд ирсэн 300 сэтгүүлч хосын бие биедээ барьсан бэлгийг удаан хугацаанд ярьсан юм. Летиция бараг нэг сая долларын үнэтэй бриллиант бүхий цагаан алтан бөгж авсан бол сүйт залуудаа индранил товч бэлэглэжээ.

Ингээд Летиция хоёр сарын турш олны анхааралд дунд өнгөрөөсөн юм. София хатан түүнд ордны ёс журам зааж, хэрхэн зөв инээх, суух, явах, хувцсаа өмсөх гээд олон зүйлд сургажээ.

«Гоо сайхны мэс заслын хатан»

Испаничууд Летицияг анхандаа тун таагүй ханддаг байсан юм. Түүний хүйтэн хөндий, амбицтай эмэгтэй, турах, гоёхын донтон, гоо сайхны мэс заслын фэн гээд л шүүмжилж байлаа.

Астурийн гүн болмогцоо Летиция гадаад төрхөө сайжруулахаар “шамдав”. Эхлээд хамраа засуулж, дараа нь эрүү, шанааны шугамаа “зөөлрүүлжээ”. Мөн хоёр охины төрсний дараа хөх хийлгэсэн гэж хэвлэлүүдээр бичих болжээ. Испанийн хатан гадаад төрхөө өөрчилснөөс болоод Мадам Тюссоргийн музей түүний лааны тосон хүүхэлдэйг хэдэнтээ хайлуулахад хүрсэн юм. Летицияг ард түмний дунд “гоо сайхны мэс заслын хатан” хэмээн дуудах болжээ. Мөн түүнийг анорекситэй гэх яриа ч гарч амжсан юм.

Харин хатан энэ мэдээллийг үгүйсгэдэг. Тэрбээр маш их дасгал сургуулилт хийж, зумба, йогоор хичээллэдэг, түүнчлэн Холливудын оддын дунд алдартай, яргай загас, ногоон ногоо, ойн жимсгэнэ бүхий дэглэм барьдаг гэжээ.

Летиция хааны ордонд нүүж ирээд хийсэн эхний зүйл нь хаа сайгүй нарны зай хураагуур тавихыг шаардаж, бүх чийдэнг LED гэрлээр сольж, архи, сахар, бэлэн хүнс худалдан авахыг хориглож, түүнчлэн цэцэрлэг, нугыг пестицидээр халдваргүйжүүлэхийг хорьжээ. Мөн хэвлэгч машинд дандаа дахин боловсруулсан цаас тавихыг шаарддаг болсон байна.

Летиция хатан нөхөр Филипп VI-тайгаа Мадридад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтайг хүлээн авах үеэр.

Летиция болон түүний нөхөр Филипп VI хаан ард түмэндээ ойр гэдгээ харуулах дуртай. Тэд гар гараасаа хөтлөлцөж, үнсэлдэхээсээ огтхон ч ичихгүй бөгөөд оройн цагаар Cine Ideal нэртэй кино театрт үе үе кино үзнэ. Охид нь гэртээ ангийнхаа хүүхдүүдийг урьж, 15 еврогийн үнэтэй Zara эсвэл Sfera-гийн даашинзаар гангардаг байна.

Заримдаа Mango эсвэл Massimo Dutti-гийн кассанд Летиция хувийн стилисттэйгээ дугаарлан зогсож байгааг ч харж болно. Тэрбээр 6 жилийн өмнө туслахтай болсон. Түүний ачаар Летициягийн шүүгээ Испанийн дизайнеруудаас гадна Victoria Beckham, Temperley London, Maje-гийн хувцас сэлттэй болж амжжээ.

2021 оны зургаадугаар сард Летиция масс маркетын хуучин хувцастайгаа олны өмнө гарч ирээд анхаарлын төвд орсон юм. Мадридад хаан хатан хоёр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, түүний гэргий Ким Жон Сук нарыг хүлээн авч байлаа. Филипп VI хааны гэргий энэ үеэр 100 хүрэхгүй еврогийн үнэтэй Massimo Dutti-гийн даашинз өмсчээ. Энэ даашинзыг тэрбээр жилийн өмнө нөхөртэйгөө Астурий руу ажлын айлчлал хийх үеэрээ өмсөж байсан нь тодорхой болсон юм.

Ухаалаг хэрэглээг дэмжигчид Летициягийн энэ үйлдлийг сайшаасан аж. Хатан хуримаар бэлгэнд авсан хувцас эд зүйлсээ дахин өөрчилж өмсөх юм уу хадам эхийнхээ зарим хувцсыг өмсдөг аж.

Филипп VI хаан, Летиция хатан, Леонор, София гүнж нар Испанийн Пальма-де-Майорка хотод. 2017.08.06

Хатан сард 11,6 мянган евро, хаан 21 мянган еврогийн цалин авдаг. Филипп VI эцэг Хуан-Карлосынхоо олон саяын өвөөс албан ёсоор татгалзаад зогсохгүй том охин Леонор гүнжийнхээ сургалтын төлбөр 76,5 мянган еврог хувиасаа төлдөг байна.

Летиция, түүний нөхөр хоёрыг хамгийн аз жаргалтай хааны хосууд гэдэг. Хатны хувьд салсан ч хамгаалагдсан хэвээр байх аж. Тэрбээр их хэмжээний мөнгөн тэтгэмж авахаас гадна хааны өвөл, зуны ордонд амьдрах эрхтэй. Гэхдээ охидоо өсгөх эрх байхгүй юм байна.

Испаничууд одооноос л Летициягийн энгийн хэрнээ хүчирхэг зан, загварлаг байдлыг үнэлдэг болжээ. Үүний тулд тэрбээр гаднаа төдийгүй дотроо гээд бүх зүйлээрээ өөрчлөгдөх шаардлагатай болсон юм.

Эх сурвалж: ЛЕНТА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн