ЭМЯ сүүлийн 24 цагт 2461 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 19 хүн эндсэн гэж мэдээлэв.
Өнөөдөр 8254 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1298 нь нийслэлд, 1163 нь орон нутагт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд 20.764 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 62.420 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.