2021-10-02 12:221min00

Өвлийн олимпт оролцох баг тамирчдын хувцсыг “Michel & Amazonka” компаниар хийлгэхээр ярилцаж байна

13

Үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компани Токиогийн олимпод оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан. МҮОХ-ны удирдлагууд өнөөдөр тус компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд цаашид “Парис-2024” олимпын мөчлөгт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Улмаар Бээжингийн өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцасны талаар санал солилцож, загварын шийдлүүдээ дахин ярилцахаар болов.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй