American Airlines агаарын тээврийн компанийн нэгэн үйлчлүүлэгч онгоцны ослын хаалгыг нээж, далавчин дээр нь гарч ирсэн талаар CBS Miami суваг дамжуулжээ.
Майами-Дейд тойргийн цагдаагийн газрын мэдээллээр, энэ хэрэг лхагва гарагийн орой гарсан байна. Онгоц Колумбын Кали хотоос Майамигийн олон улсын нисэх онгоцны буудалд иржээ. Зорчигчдын нэг нь онгоцны далавчин дээр гарч, түүгээр зугаалсан байна. Энэ хэрэг явдал онгоц газардаж, нэг гарц руу явж байхад гарсан гэнэ. Агаарын тээврийн компаниас энэ эрийг тэр дор нь баривчилж, хилийн албаны ажилтнууд саатуулсан гэжээ.
Сэжигтэн этгээд хэн болохыг зарлаагүй байна. Түүнчлэн энэ эрд ямар хэрэг үүсгэх нь ч тодорхойгүй байна. Үлдсэн зорчигчид онгоцноос аюулгүйгээр гарч чаджээ.
Эх сурвалж: RIA