Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.09.30) коронавирус илрүүлэх шинжилгээнд 11.682 хүн хамрагджээ. Харин дархлаажуулалтад нийслэлийн хүн амын 74 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 70.7 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Гуравдугаар тунгийн тарилгын хувьд хүн амын 11 хувь нь хамрагдсан аж.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ковидын халдвар авсан 6510 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 445 хүүхэд, 938 жирэмсэн эмэгтэй байна. Мөн гэрээр 35.690 хүн ковидын эмчилгээ хийлгэж байгаа бол 28.663 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.
Дельта хувилбар дэгдсэнээс хойш есдүгээр сард улсын хэмжээнд 92.000 тохиолдол бүртгэгджээ. Есдүгээр сарын 1-29-ний хооронд коронавируст халдварын улмаас 18.435 хүн эмнэлэгт хэвтсэнээс 16.745 нь тухайн хугацаандаа багтаж эмнэлгээс гарчээ.
Өнгөрсөн хоногуудад ор зохицуулалтын багт нийт 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул орд хэвтэх нэн шаардлагатай
- Улаан эрэмбийн 96 хүн
- Улбар шар эрэмбийн 128
- Шар эрэмбийн 25
- Ногоон эрэмбийн хоёр иргэнд тус тус хуваарилалт хийж эмнэлэгт хэвтүүлсэн” хэмээн ярилаа.