БНХАУ-ын Үндэсний баярын өдөр тохиож байгаа тул хилээ долоо хоногоор хааж байна. Тус улсад баярын өдрүүд энэ сарын 1-нээс 7-ныг хүртэл үргэлжилнэ.
Хоёр улсын хоронд байгуулсан гэрээний дагуу баяр ёслолын үеэр хилээ хаадаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд хилээ 3-5 хоног хаадаг байсан бол энэ жил долоо хоног (2021.10.01-07) хааж байна.
Манай улсын хувьд худалдааны гол түнш болох урд хөрш хилээ хааснаар экспорт, импорт тэг зогсч буй. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “БНХАУ хил хаах хугацаанд экспорт, импорт хийх боломжгүй” гэсэн мэдээлэл өглөө.