Багануур” ХК-ийн уурхай одоогоор 344.7 мянган тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байна. Аравдугаар сард 350-400 мянган тн нүүрс нээхээр төлөвлөснийг тус компанийн цахим хуудаснаа мэдээллээ.
“Багануур” ХК энэ оны есдүгээр сард 3795 вагон ачих төлөвлөгөөтэй, хоногт дунджаар 162 вагон ачиж байна. Ирэх сард ДЦС-аас ирүүлсэн захиалгыг нэгтгээд, хоногт 189 вагон нүүрс ачихаар төлөвлөн, УБТЗ-д захиалгаа өгчээ.