“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ болж өндөрлөлөө. Долоо хоног үргэлжилсэн намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болгосон юм.
Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгуулав. Түүнчлэн
- Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг
- Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөг
- Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг,
- “Алсыг харъя-Органикийг сонгоё” өдөрлөг боллоо.
Экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор дөрвөн удаагийн цахим хэлэлцүүлгийг мөн зохион байгуулсан байна.