“HoReCa Mongolia-2021” зочлох үйлчилгээний III чуулган өнөөдөр “Новотел” зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо ТББ, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв ТББ-аас уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Чуулганы үеэр “Зочид буудал, амралтын газарт саарал усны хэрэглээ”, “Цар тахал ба хэвийн үргэлжлэх зочид буудлын борлуулалт”, “Зоогийн үйлчилгээний борлуулалтын ухаалаг шийдэл ба бидний туршлага”, “Хүүхдэд ээлтэй зочлох үйлчилгээ”, “Зочлох үйлчилгээний байгууллагад олон улсын чанарын стандартын нэвтрүүлэлт”, “Зочид буудлын орлогын менежмент ба олон улсын зочид буудлуудын туршлага”, “Үндэсний зоог нь жуулчдыг татах бүтээгдэхүүн болох нь”, “Жуулчны хоолны цэс”, “Зоогийн газрын дижитал маркетинг” зэрэг илтгэлийг тавих юм байна.