Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шри-Ланк: COVID-19-өөс хамгаалдаг “шидэт” ургамлын ханд бүтээсэн бөө коронавирусээс нас баржээ – updown.mn

Шри-Ланк: COVID-19-өөс хамгаалдаг “шидэт” ургамлын ханд бүтээсэн бөө коронавирусээс нас баржээ

Шри-Ланкад хүмүүсийг COVID-19 –өөс хамгаалдаг шидэт ургамлын ханд бүтээсэн бөө Элиянта Уайт коронавирусийн халдварын улмаас нас баржээ. Тэрбээр өөрийнхөө бүтээсэн хандыг гол руу их хэмжээгээр асгаж, өөрийнхөө орны төдийгүй Энэтхэгт цар тахлыг зогсоож чадлаа гэдэг байв.

Ургамлын хандыг тэрээр зүүдэндээ олж харсан гэдэг. Үүнд эрх бүхий хүмүүс ч итгэж, Эрүүл мэндийн сайд асан Павитра Ванниараччи нь олон нийтийн өмнө түүний хандыг магтсан аж. Эцэст нь сайд коронавирусийн халдварт өртөж, хоёр  7 хоног эрчимт эмчилгээ хийлгэжээ.

48 настай Элиянта Уайт энэ сарын эхээр коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэх үедээ биеийн байдал нь эрс муудаад байжээ. Харин есдүгээр сарын 22-нд энэ эрийг COVID-19-өөр нас барсныг ар гэрийнхэн нь зарласан байна.

Ардын домчийг нас барсанд Шри-Ланкийн Ерөнхий сайд Махинда Раджапакс эмгэнэл илэрхийлсэн гэнэ. Тэрбээр өмнө нь Уайтаас тусламж, зөвлөгөө ч авч явжээ.

Эх сурвалж: Korrespondent.net

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн