Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэн нь хотын төвийн авто замын ачааллыг 20-30 хувиар бууруулсан гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир Ньюс сайтад мэдэгджээ.
Нийслэлийн авто замтай ойр ШТС-уудын ойр орчмын замд нэгдүгээр эгнээнд түгжрэл үүсч байгаа ч Баруун дөрвөн замаас, Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл ШТС байрладаггүй учраас хөдөлгөөний эрчимжилт эрс буурсан гэнэ.
Түгжрэл эсрэгээр Хан-Уул дүүргийн Яармаг, Буянт-Ухаа, Нарантуул, Нарны зам дагуу хөдөлгөөний эрчим эрс нэмэгджээ. Нийслэлийн хэмжээнд 182 шатахуун түгээх станц ажилладаг бөгөөд Цагдаагийн байгууллага нэг ШТС-нд хоёр алба хаагч ажиллуулж, эмх цэгцгүй байдал гарах вий гэдгээс урьдчилан сэргийлж байгаа гэнэ.