Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шатахууны нөөц Петровис: Баруун болон зүүн 10 аймагт 14-өөс дээш хоног, нийслэлд 3 хоногийн нөөц байна – updown.mn

Шатахууны нөөц Петровис: Баруун болон зүүн 10 аймагт 14-өөс дээш хоног, нийслэлд 3 хоногийн нөөц байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон шатахууны зах зээлд нүүрлэсэн хомсдлын талаар мэдээлэл өгөх үеэр зарим шатахуун импортлогчид хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний төлөөлөл Петровис ХХК-ийн албан хаагч ийн ярьж байна.

Петровис ХХК: Манай компанийн хувьд ердийн хэрэглээний нөөц баруун 5, зүүн 5 аймагт 14-өөс дээш хоног, төвийн бүсэд 4 хоногт, нийслэл Улаанбаатарт 3 хоногийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар манайх борлуулалтдаа 30,000 төгрөгийн хязгаар тогтоосон. Улаанбаатар хотод ердийн хэрэглээний гурав хоногийн нөөцтэй байна. Манайх сүүлийн үед ОХУ-аас захиалсан хэмжээндээ шатахуун авч чадаагүй. Есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм.

Одоо байгаа нөөцөө эмнэлэг, цагдаа зэрэг аюулгүй хэрэглээнд зориулах, аль болох олон хүнд хүргэхийн тулд дээрх хязгаарлалтыг тогтоогоод байгаа юм. Улаанбаатар хотод Петровисын 40 колонк байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон. Дээр хэлсэнчлэн ердийн хэрэглээгээрээ тооцвол шатахууны гурав хоногийн нөөц байгаа. Үүнийг долоон хоног болгохын тулд хязгаарлалт тогтоосон.

Петровис компани АИ92 бензинийг 2050 төгрөгөөр борлуулж байна. Өртгөөсөө 123 төгрөгийн алдагдалтай үнээр борлуулж байгаа гэсэн үг. Өнөөдрийг хүртэл зөвхөн АИ 92 бензинтэй холбоотойгоор 28 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Зах зээлийн хуулиараа явбал АИ 92 2,200 төгрөг дээр очих ёстой. Засгийн газраас биднийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ барь гэж байгаа. Түүний дагуу барьж байна.

Өнөөдрийн нөөцийн нөхцөл байдал нь үнээ барьж байгаатай холбоотой. Бид заримдаа бензин авах бэлэн мөнгөгүй болж байсан хэмээн мэдэгдлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн