Улаанбаатар хотод өнөөдөр Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын суурин 40 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Эдгээр цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, нийт 5,154 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 134, II тунд 547, III тун буюу нэмэлт сэргээх тунд 3,611 хүн хамрагджээ. Ингэснээр нийт 4,292 иргэн дархлаажуулалтад хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.3 хувь байна.
Мөн 2,851 жирэмсэн эх, 12-15 насны 64,776, 16-17 насны 25,652 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.