Францын зэвсэгт хүчнийхэнтэй байхад Мали улсын цэргийн хунт Оросын хөлснийхөнтэй хамтран ажиллах нь огт тохиромжгүй хэмээн Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгдэв.
Францын эх сурвалжийн мэдээллээр бол Мали улсын цэргийн удирдлагууд Малигийн армийг сурах хувийн цэргийн компанийн 1000 орчим ажилтан урихаар төлөвлөж байгаа гэнэ. Мали улсын засаг захиргаа харин ийм хэлэлцээг Оросын талтай хийсэн боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй болохоо мэдэгдсэн байна.
Мали улс дахь Францын үүрэгт ажил
Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли Мали улс, Вагнерийн цэргийн хувийн компанийн хоорондын гэрээ нь нэн ихээр санаа зовоох асуудал мөн, энэ нь Сахель бүс дэх Францан цэргийн ажиллагаатай харшилдана гэжээ. Франц улс хямрал үргэлжилсээр буй Малигийн нөхцөл байдлыг тогтворжуулахыг эрмэлзэж, хуучин колони орондоо цэргийн үүрэгтнүүдээ байлгадаг юм.
2020 оны наймдугаар сард Мали улсад цэргийн эргэлт гарч, тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта болон иргэн, цэргийн өндөр албан тушаалтнууд саатуулагдан, парламент, Засгийн газар нь тарсан юм. Засгийн эрхийг булаан авсан хунт нь өөрийгөө Ард түмнийг аврах үндэсний хороо хэмээн зарласан аж.
Эх сурвалж: DW