Дэлхий нийтээрээ видео тоглоомтой холбоотой асуудлаар түгшүүрийн харанга дэлдэж буй боловч цагийг зугаатай өнгөрүүлдэг энэхүү гэмгүй аргаас болоод эмнэлэгт хэвтсэн хүн үгүй билээ. Тэгвэл Испанид ийм зүйл болсныг La Prensa Latina хэвлэлд мэдээлжээ.
Тус улсад видео тоглоомын хамааралтай өсвөр насны нэг хүү анх удаа эмнэлэгт хэвтжээ. Хүү Fortnite гэдэг тоглоомоос салж чадахгүй байсан тул санаа нь зовсон эцэг эх нь хүүхдээ хоёр сараар эмнэлэгт хэвтүүлсэн байна. Учир тэр гэрээс ч гарах дургүй болж, үеийнхэнтэйгээ бараг харьцахаа больжээ. Хүү эмнэлгийн тусламж авахаас татгалзсан байна.
Эх сурвалж: МIGNEWS