ОХУ-д Төрийн Думын сонгуулийн санал хураалт эхэллээ. Анхны санал авах байр 9 -р сарын 17 -ны өглөө 8:00 цагт (9 -р сарын 16-ны Пүрэв гарагт Москвагийн цагаар 23:00 цагт) Камчатка, Чукотка хотод нээгдсэн гэж Интерфакс мэдээлэв.
ОХУ-ын нутаг дэвсгэр дээр санал хураалт 9 -р сарын 19 -нд Москвагийн цагаар 21:00 цагт дуусах бөгөөд сүүлийн санал авах байр хамгийн баруун хязгаар болох Калининград мужид хаагдах юм байна.
Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Элла Памфиловагийн хэлснээр Төрийн думын энэ удаагийн сонгуулийн кампанит ажил маш хэцүү, сонирхолтой, халуун болж байгаа аж. Сонгогчид дээд тал нь есөн саналын хуудас бөглөнө гэсэн байна.
Думын сонгуулийн санал хураалт есдүгээр сарын 17-19 -ний хооронд болно. Оросууд Төрийн Думын депутатуудаас гадна хэд хэдэн бүс нутгийн дарга, бүс нутгийн парламент, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийг сонгох юм.
Санал хураалт эхлэхийн өмнө ОХУ -ын Ерөнхийлөгч В.Путин иргэдэд хандан үг хэлжээ. Тэрээр оросуудыг сонгуульд эх оронч иргэний байр сууринаас хариуцлагатай, тэнцвэртэй хандаж, ард түмэн, иргэн бүрийн эрх ашгийн үүднээс эх орныхоо төлөө ажиллаж чадах депутатуудыг сонгоно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: ГАЗЕТА