Эрүүл мэнд, хувь хүний хөгжил, ажлын бүтээмж, амжилт, сэтгэлгээ,хандлага, харилцаандаа бүгдэд нь эерэг өөрчлөлтийг гаргахыг хүсч байвал таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол яг одоо эхлэх хэрэгтэй Өдөр тутмын нэгэн хэвийн уйтгартай, завгүй, өдөр хоногуудаа арай илүү сонирхолтой өнгөрөөх, нөхцөл байдлаа таашааж амьдрахад тань туслах дараах 15 өвөрмөц чэллэнжийг бодож олоод санал болгож байна.
Та бүгдийн нэг дор хэрэгжүүлэх боломжгүй учраас ядаж нэг сар нэгийг нь туршиж үзэхийг хичээнгүйлэн хүсье. Учир нь бидний амьдрал, хувь заяа маань өдөр бүр санамсаргүй хийгээд санаатай хийдэг үйлдэлүүдээр тодорхойлогдох ДАДАЛ-ыг бий болгодог билээ.
Судалгаагаар хүн алив үйлдлийг 21 хоног давтаж хийгээд байвал тархинд нь автоматаар кодлогдож өөрийн эрхгүй л хийдэг дадал болж болохыг эрдэмтэд батлаад байгаа. Олон зүйлсийг нуршилгүй чэллэнж ээ танилцуулъя. Эдгээр чэллэнжийг хэрэгжүүлээд амьдралд тан гарсан өөрчлөлтийг надтай хуваалцвал ихээхэн талархах болно 🙂
№1. 30 өдөр сөрөг үг хэлэхгүй, сөрөг зүйл бодохгүй байх: Чадахгүйн, боломжгүй, бүтэхгүй,үгүй, би бүтэлгүй, азгүй, царай муутай, амьдрал шударга бус юм,…. Магад би энд нуршихын өчүүхэн ч шаардлагагүй гэж бодож байна. Хэлэх үг,өгүүлбэр бүрээ цэгнэн сөрөг эрчимтэй, утгатай үгсийг огтхонч ашиглахгүй байх.
Жишээ нь: Орчин муутай, үйлчилгээ үзүүлж мэддэггүй энэ балиар газраар ахиж үйлчлүүлэхгүй ээ. Гэхийн оронд дараагийн удаа өөр газрыг сонгож үйлчлүүлье гэх мэт. 30 өдөр шүүдээ за алив амжилт. Өөдрөг бодол санаа, хандлага таны хувь заяаг яаж өөрчлөхийг үзүүлээд өгөөрэй.
№2. 30 өдөр аливааг хойшлуулалгүй, 2 минутын дотор хийж эхлэх: Жаахан хэвтэж байгаад босъё доо, ингэсгээд гарч гүйе дээ, фэйсбүүкээ гялс шалгачхаад тэгье, дараа л гэрээ цэвэрлэе дээ, маргааш л болъё гээд л бид хойшлуулсаар байдаг… Үгүй шүү. Яг одоо 2 минутын дотор пүүзээ өмсөөд гарч гүйгээрэй, номоо уншаарай, гэрээ цэвэрлээрэй.. Хоёр минутыг дотор л хийж эхлээрэй.
№3. 30 өдөр эрүүл хооллоод үзээрэй: Сайхан амттай зүйл сайхан хэдий ч үүнийг идсэнээр бие мах бодод минь яаж нөлөөлөх билээ гэдгийг үргэлж санах. Үүнд шарсан хуурсан түргэн хоолноос татгалзах, өглөө болгон заавал нэг аяга ногоон цай уух, өдөрт нэг ширхэг жимс идэх, өдөрт 2 л ус уух,хоолондоо заавал ногоон өнгийн жимс ногоо нэгийг хэрэглэх, унтахаасаа 3 цагийн өмнө юм идэхгүй байх гээд
№4. Архи, тамхинаас 30 хоног татгалзах: Үнэхээр өөрчлөгдье, өөрөөр илүү гоё амьдраад үзье гэж бодсон л бол энгийн энэ л алхмыг хийхэд ядах зүйл үгүй болов уу. Тиймээс ямар ч хүндэтгэх шалтгаан, гуних гутрах, баярлах, бие организм нэхэх гээд энэ бүгдийн тэвчин татгалзаж чадваас та үнэхээр бусдаас өөрөөр амьдарч чадах хүн байна. Өөрчлөлтийн төлөө заримдаа бусдаас өөрөөр загнах, өөрийгөө эвдэх, хэрэггүй зүйлсээс татгалзаж дадах хэрэгтэй болох нь.
№5. 30 өдөр ажилдаа, хичээлдээ өдрийн хоолоо хийж авч явах: Ингэснээр та сарын хугацаанд өдрийн хоолонд зарцуулж болох мөнгө магадгүй дараагаар нь дессерт идмээр санагдаад түүнд ирэх мөнгө, хоолны газарлуу явах, дугаарлах цаг хугацаа, эрч хүч зэргээ хэмнэж чадна. Түүнчлэн өглөө босч өдрийн хоол бэлдэхийн тулд эрт сэрэх нь ойлгомжтой болж таарна.
№6. 30 өдөр нар мандахыг харах: Нар хэчнээн үзэсгэлэнтэй, догдлом манддаг гэж санана заа уянгалах яах вэ нар мандахтай уралдан сэрснээр нарны эртэд хамгийн чухал гэсэн ажлаа амжуулаад эсвэл өөртөө зарцуулснаар маш их зүйлийг хожиж байгаагаа та мэдрэх болно.
№7. Юу ч битгий худалдан ав: Болж өгвөл…Та ямарваа нэгэн зүйлийг гарцаагүй авахаас өөр аргагүй болсон тохиолдолд л худалдан авалт хийгээрэй. Үүнд 30 өдрийн турш гоёл чимэглэл, эд хогшил, хувцас хунар,ном, дэвтэр, амттан авахгүй, караэоке, маникюр, үсчин янз бүрийн үйлчилгээ авахгүй. Сарын дараа хэчнээн мөнгө өөрт тан үлдэж буйг анзаараад гарцаагүй та баярлана. Үүнээс л хуримтлал эхлэнэ дээ.
№8. 30 өдөр зөвхөн өөртөө өдөр бүр 1 цагийг зориулаарай: (Бясалгах, Йог хийх, салхилах, жоохон хүүхэд тоглуулах, бүжиглэх, хэл шинээр сурах, зураг зурах, зураг дарах, бичих, кино үзэх, эсвэл аяга өтгөн кофе уунгаа зүгээр юуг ч юм эргэцүүлээд суух хичнээн таатай билээ дээ… гэх мэтчилэн өөрт чинь урам зориг өгч, аз жаргал мэдрүүлдэг зүйлдээ өдөрт ганцхан цаг гаргах нь зүй ёсны хэрэг )
№9. 30 өдөр талархлын тэмдэглэл бичих: Тухайн өдөрт ямар талархууштай, инээдэмтэй, аз жаргалтай зүйл тохиолдсон эсвэл чи тийм ямар зүйл хийсэн бэ гэдгийг бичих. Бид л огоордоггүйгээс амьдралд талархах мянга мянган шалтгаан байдаг шүү дээ.
№10. Мэдээллийн мацаг барих буюу Зурагт үзэхгүй 30 хонох: Таны оюун бодол хувийн орон зайд бусдын үзэл бодол хийгээд сөрөг мэдээллээс өөрийгөө хамгаалах нь эрч хүч, цаг хугацаагаа хэмнэхэд тань тусаа өгнөө.
№11. 10 цаг гээд гэрийнхээ бүх цахилгаан хэрэгслээ унтраах (гэрэл,wifi, утсаа airplane төлөв дээр тавих)
№12. Өдөрт нэг цагаас илүү хугацааг цахим орчинд өнгөрүүлэхгүй байх: Секунд доль оор уралдан буй мэдээллийн шуурган дах хийсвэр ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж, өөрийн амьдралаа бусадтай харьцуулахаа түр азнаж, жинхэнэ өөрийгөө чагнаад, хайрлаад, тордоод үзээрэй.
№13. Өдөр бүр өглөө бүр бусдад аз жаргал, эрч хүч түгээгээрэй Гэр бүл, хамт олон найз нөхөд дэогүүрийн худалдагч гээд тааралдсан хүмүүстээ өглөөний, өдрийн мэнд, оройн мэндийг нь асууж,өдрийг сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлж дадах бас тэдэнд хайртайгаа үргэлж хэлэх. Бид англиар эвсэл гадаадаар төвөггүйхэн хэлээд болоод байдаг хирнээ монгол хэлний ярианы соёлоос ч юм уу бусдад халуун дулаан үг байнга хэлэх нь нэг л эвгүй байдаг тээ. Энэ эвгүй мэт болдог мэдрэмжийг хамтдаа эвдэцгээе.
№14. 30 өдөр ердөө 15 ш хувцас хэрэглэл хэрэглэх: Сонирхолтой сонсогдож байгаа биз. 15 ширхэгт нэг сарын турш өмсөх гадуур дотуур хувцас, оймс, гутал, цүнх, цаг, ээмэг бөгж гоёл чимэглэл гээд бүгдийг багтаана. Ингэснээр өнөөдөр юу өмсөх вэ, энэ зохицохгүй байна гэж эргэлзэж хугацаа алдахгүйгээр сонгож авсан хувцаснуудаа л угаагаад өмсөөд байх бөгөөд бусад хувцсаа түр далд хийнэ. Үүний үр дүнд бидний тэгтлээ их анхаардаг гадаад төрх нэн ялангуяа хувцаслалт маань төдийлөн бусдын анхаарлыг татдаггүй, анзаарагддаггүй болохыг ухаарахын төлөө юм. Гол нь өөрийгөө хуурахгүй юм шүү.
№15.Өдөрт дор хаяж 30 минут алхах: Алхалт бол бүх спортын хаан. Та мэдээж бусдад мөнгө төлөх шаардлагагүй.Зориуд ажил хичээлрүүгээ явахдаа цагаа товлоод эрт гарч эсвэл тараад тогтмол алхах, хөнгөн гүйх. Ингэснээр бие, сэтгэлийн хувьд эрүүл байх боломжтой.
Эх сурвалж: medium.com
1 comment
bayrlalaa