Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хэрэгжилт, цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсох юм байна. Мөн 2022 оны улсын төсвийн төсөл хэлэлцэж байгаа аж.
Хэлэлцэх асуудлын дараалалд мөн их дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх асуудал багтсан бөгөөд есдүгээр сарын 8-ны хуралдаанаар зарим их, дээд сургуулийг хотоос нүүлгэх, ХААИС-ийн зарим факультетийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь руу нүүлгэх төлөвлөгөөг танилцуулахыг үүрэг болгоод байсан юм.