-Сайжруулсан түлш хэрэглэдэг 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсныг газар дээр нь турших юм байна- 

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулcан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилга, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг эхлүүлж байна.

Тус аян “Утаагүй, Угааргүй, Ухаалаг хэрэглэе” уриатайгаар угаарын эрсдэл өндөр, өвөлжилтийн бэлтгэл хийх гурван сарын турш үргэлжилнэ.

Аяны нээлт: 2021-09-15 нд 09:40 -д “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд болно.

Оролцох байгууллагууд: БОАЖЯ, ОББҮХ, НЗДТГ, МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” ХХК болон бусад холбогдох газрууд

Нээлтийн үйл ажиллагааны үеэр: Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлгээ хийж, анхаарах шаардлагатай 63620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсныг газар дээр нь турших,

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологи болон уламжлалт аргаар яндан хөөлөх зааварчилга өгөх,

Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан, дахин боловсруулах тухай мэдээлэл түгээх болон сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүд, нөөцийн талаарх мэдээллийг өгөх юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн