Тель-Авивт дэлгүүрийн жижиг хулгайчийг тун санамсаргүйгээр илрүүлэн баривчилжээ. Амтат чинжүүнд дуртай хулгайч ээлжит хулгайнхаа үеэрээ нэг чинжүү санамсаргүй хазаад орхисон нь сэжигтнийг баривчлах нотолгоо болжээ.
Хазсан чинжүүг шүүх шинжилгээнд өгч шалгуулан, шүлсний дээжийг нь цагдаагийн санд байдаг мэдээлэлтэй харьцуулсан аж. Ингээд сэжигтэн этгээд нь Палестины автономит бүсийн 30 настай эрэгтэй болохыг тогтоожээ. Түүнийг шууд олж, өдгөө шүүх хурал болох гэж байна.
Палестин эр жижиг хэмжээний дэлгүүр, оффисыг эвдэн орж, хулгай хийдгээрээ мэргэшсэн гэнэ. Хэрэв амтат чинжүү олдоогүй бол гэмт хэрэгтнийг цагдаа нар яаж ч барьж чадахгүй байсан гэдэг. Учир хулгайч эд мөрийн баримтаа сайн устгаж чаддаг нэгэн байжээ.
Эх сурвалж: Kr.ru