Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүн амын 69 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан, хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагджээ.
12-17 насны хүүхдүүдийн хувьд нийт 258.277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Хоёрдугаар тунг хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн нь хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж эрүүл мэндийн салбарынхан үзэж буй аж.
Ирэх даваа гаригаас (2021.09.13) эхлэн коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ. Вакцины сонголтын тухайд Синофарм, Pfizer вакцин байгаа гэж ЭМЯ өчигдөр мэдэгдлээ.