Та цагийн дараа маш чухал уулзалтанд очих ёстой гэтэл таны толгой маш ихээр өвдөж байна. Эсвэл та шүдний эмчийн сандал дээр сууж байтал гэдэс чинь өвдөж байна гэж төсөөлье. Хэрэв ийм үед танд ямар ч эм байхгүй бол эдгээр ядаргаатай асуудлууд таны өдөр тутмын амьдралд ноцтойгоор нөлөөж болно. Аз болоход эдгээр асуудлыг даван туулахад туслах маш хурдан биеээ хяналтандаа авах арга барилууд байдаг аж. Эдгээр тохиолдолд таны аминд орох зөвөлгөөнүүдийг хүргэж байна.
12. Эрхий хуруугаа үлээн мэдрэлийн судаснуудаа тогтворжуулах
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Таны эрхий хуруунд маш түргэн нөлөө үзүүлдэг зүрхний хэмийг удирддаг мэдрэлийн эс байдаг. Тиймээс таныг эрхий хуруугаа үлээх үед таны зүрхний цохилт удааширан цусны даралт буурдаг бөгөөд ингэснээр таны бие түргэн тайвширахад тусална.
11. Амандаа харандаа зуун сэтгэл санаагаа дэмжих
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Амандаа харандаа зууснаар инээхэд оролцдог булчингуудыг идэвхжүүлэх бөгөөд ингэснээр таны тархийг хуурах ба инээх мөчид ялгардаг гормоныг өсгөдөг. Тархи ганцхан зүйлд хууртдаг шүү дээ. Тэр нь зөвхөн инээх процесс юм.
10. Чихнийхээ дэлбээг илэн сэрвэгнэж буй хоолойгоо амраах
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Чихний мэдрэлийн эсийг өдөөж өгснөөр таны хоолойг бүрдүүлэгч булчинд таталт өгдөг. Энэ булчинд таталт өгснөөр таны хоолой сэрвэгнэх нь багасна.
9. Зүүн эрхий хуруугаа атган өөрийн инээх рефлексээ унтраах
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Энэ таны гарт байгаа мэдрэлийн тогтолцоо эсвэл тархинд нөлөөлдөг эсэхийг мэдэхгүй ч энэ арга танд тусалж чадна.
8. Хамраас цус гарах үед үүдэн 2 шүдний дээрэх уруулан дээрх 2 цэгт даран зогсоох
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Ингэж дарснаар хамранд очих артерийн цусны урсгалыг зогсоож хамраас цус гоожихыг багасгах болно.
7. Залгихад төвөгтэй үрлэн эмийг толгойгоо урагш хазайлган залгих
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Хэрэв усаа балган эмээ толгойгоо дээш гэдийлгэхийн оронд ургаш тонгойлговол илүү амархан капсулан эмийг залгина. Ингэснээр капсултай эм хоолойг даган залгигдана.
6.Толгойгоо хөдөлгөж гараа сэргээх
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Гарныхаа мэдрэлийг алдах үзэгдэл нь хүзүүндэх мэдрэлийн эд эс дарагдсанаас үүсдэг аж. Тиймээс хүзүүнийхээ булчинг сулалбал энэ даралт багасна.
5. Түлэгдэлтийн сорвиос сэргийлэх гэж түлэгдсэн цэгтээ дарах
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Түргэн түлэгдсэн цэгтээ зөөлөн даран ердийн температурт нь хурдан эргүүлж оруулснаар цэврүү багасах болно.
4. Хүйтэн ус гар дээрээ гоожуулан толгойн өвчинөө намжаах
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Хүйтэн температур таны биеийн цусны эргэлтийг хурдасгана. Гар дээрээ хүйтэн ус тосоход маш үр дүнтэй яагаад гэвэл гаранд тархитай холбогдсон олон мэдрэлийн судас байдаг.
3. Зүүнээс айдаг бол ханиалга
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Ханиалгах нь таны тархинд саад болдог. Энэ үйлдлийг ашиглан судасруу зүү ороход мэдрэгдэх өвдөлтийг багасгаж болно.
2. Шүдний өвчинг намдаах гэж мөсөн шоог гарын эрхий болон долоовор хурууныхаа ард тавих
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Ингэснээр шүдний өвдөлтийн мэдээлэл авч яваа мэдрэлийн эсүүд хүйтэн температурт саармагжиж тархи руу мэдээлэл дамжуулахыг зогсоох болно.
1. Гараа дээш өргөн сунгалт хийн зогьсохоо болих
Яагаад үүнийг хийх хэрэгтэй бэ? Сунгалт хийснээр өрцний булчинг дахин ачааллаж өөрийн мэдэлгүй хийж буй зогьсоог болиулдаг байна.
ОРЧУУЛСАН: Х.ИТГЭЛ