Куба улс 2-18 насны хүүхдүүдээ өөрсдийнхөө үйлдвэрлэсэн Soberana-2 вакцинаар дархлаажуулна.
Кубын Эрүүл мэндийн яам вакциныг жил бүр хүүхдүүдийн янз бүрийн өвчлөлийн эсрэг хийдэг тарилгын ажил хийнэ гэдгээ зарлажээ. Вакцинжуулалт энэ долоо хоногоос эхэлж байна. Харин бага насны хүүхдүүд есдүгээр сарын дундаас тарилгад хамрагдана.
Улсын үйлдвэрлэгч Финли хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд вакциныг хүүхдүүдэд туршихад аюулгүй, насанд хүрсэн хүмүүсээс илүү хүчтэй дархлааны хариу үүсгэж байсан гэжээ. Одоогийн байдлаар Кубын 11,3 сая иргэний тал орчим хувь нь вакцины эхний тунгаа авсан. Харин 3,5 сая иргэн бүрэн вакцинжуулагджээ.
Эх сурвалж: Korrespondent.net