Турк улс 2023 он гэхэд л өөрсдийн гэсэн “Пентагон”-той болно. Тэрхүү цэргийн цогцолборын барилга нь хагас сар, одны хэлбэртэй байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Twitter-ээрээ дамжуулав.
Тус цэргийн цогцолбор нь Анкарад байрлах бөгөөд Ay Yıldız гэдэг нэртэй байх юм. Энэ нь туркээр “Хавирган сар, од” гэсэн утгатай аж. Шинэ барилгад БХЯ, бүх төрлийн цэргийн Ерөнхий штаб, командлал байрлана.
Хэмжээний хувьд Америкийн Пентагоныг бодвол 30% том. Цэрэг, захиргааны цогцолборын талбай нь 890 мянга гаруй м.кв бөгөөд дотор нь 15 мянган хүн ажиллана.
Одны хэлбэртэй барилга нь хотхоны төв орох хэсэгт байрлаж, үзэсгэлэн маягаар ашиглана. Хавирган саран барилга нь цогцолборын төвд байршиж, янз бүрийн ёслолын арга хэмжээний үүрэг гүйцэтгэнэ.
Ерөнхийлөгч Эрдоган цогцолборын барилгн нээлтийн ёслол зохион байгуулж, уг барилгыг “дайснуудад айдас хургуулж, андуудад итгэл төрүүлнэ” хэмээжээ. Барилгын ажил хэдийн эхэлсэн ажээ.
Эх сурвалж: Korrespondent.net