ЭМЯ: Ковид-19 халдварын 3805 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барав

2021-09-02 11:42
11

Сүүлийн 24 цагт 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ.  Бүртгэгдсэн халдваруудын 912 нь Улаанбаатарт, 2893 нь орон нутагт байна. Өнгөрсөн хоногт 41-с дээш насны дөрвөн хүн нас барснаар Covid-19 халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 948-т хүрэв.

Өнгөрөгч хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

  • Хөнгөн 9563
  • Хүндэвтэр 4241
  • Хүнд 1095
  • Нэн хүнд 237 хүн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй