Талибаны өндөр албан тушаалтнаас Афганистаны шинэ Засгийн газарт эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхүүд байр суурь эзлэх үү гэсэн асуултыг BBC тавьсан байна.
Катар дахь Талибаны улс төрийн албаны орлогч дарга Пашто BBC-ийн сэтгүүлч Инаятулхак Ясинид өгсөн ярилцлагадаа эмэгтэйчүүд ажлаа үргэлжлүүлж болно. Гэхдээ дээд албан тушаал эсвэл Засгийн газрын кабинетэд эмэгтэй хүн байж болохгүй хэмээн хэлжээ.
Талибанчууд ойрын өдрүүдэд шинэ Засгийн газар байгуулах гэж байгаа боловч тэдний засаглал ямар байх, Афганистан цаашдаа ямар байх вэ гэх мэт асуулт тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: BBC