Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 77 дугаар сургууль (Эрдмийн ундраа цогцолбор)-ийн хойд талын автомашины зам эвдрэл ихтэй, сул шороо их учраас явган хүн зорчиход хүндрэлтэй байсан юм. Үүнээс болж автомашинтай иргэд төдийгүй явган зорчигчид тус замаар явахад багагүй хүндрэл бэрхшээл тулгардаг байсан.
Тэгвэл дээрх замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засаж янзаллаа. Тодруулбал, автомашины зорчих хэсэг нь 6 метр, хоёр талдаа явган хүний замтай, авто зогсоолтой гээд нийтдээ 11 метрийн өргөнтэй, камержуулалт, гэрэлтүүлэгтэй болголоо. Ингэснээр хичээлийн шинэ жилд эхэлсэн энэ үед эх эхчүүд, сурагчид тав тухтай, иж бүрэн тохижуулсан замаар зорчих боломж бүрдэж байна. Түүнчлэн дээрх ажил эхлэхэд замын трасст өртсөн хоёр гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/363 тоот захирамжийн хүрээнд чөлөөлөх ажил хийгдсэн юм.
Эх сурвалж: Баянгол дүүрэг