Цар тахлын үед танхимын хичээл эхэллээ. Энэ үед эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхдээ коронавирусийн халдвараас сэргийлэх үүрэг хүлээж буйг Гэр бүл хүүхэд, залуучуудын газараас санууллаа.

  1. Амны хаалт /өдөр бүр 3ш/, хуурай нойтон сальфетка, хүүхдийн биеийн онцлогт тохирсон гар ариутгагчийг өдөр бүр бэлтгэж явуулах
  2. Амны хаалтны гадуур нүүрний халхавч хэрэглэж хэвшүүлэх
  3. Хичээлд ирэхийн өмнө хүүхдэдээ шим тэжээлтэй, халуун хоол цай идүүлэх
  4. Хүүхдийнхээ биеийн байдлыг тогтмол ажиглаж өвдсөн шинж тэмдэг илэрвэл, эсвэл гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн, ойрын болон дам хавьтал болсон бол сургууль руу явуулахгүйгээр ДУБ-д мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
  5. Хичээлийн хэрэглэгдэхүүн болон бусад эд зүйлсийг нь бэлдэн өгч, ариутгах, бусдад дамжуулахгүй байх
  6. Сургууль дээр маск авч хоол хүнс идэх хориотой тул хүүхдэдээ сайтар сануулан хэлэх.
  7. Эцэг эх, асран хамгаалагч нь хичээл орох, тарах үед сургууль руу нэвтрэхгүй байж хүүхдээ сургуулийн хашааны хаалганаас явуулах, хүлээж авах
  8. Танхимын хичээлийн хуваарьтай танилцаж, “ГЭР – СУРГУУЛЬ – ГЭР” маршрутыг мөрдүүлж, олон хүн цугласан газраар явуулахгүй байх үүрэгтэй.

Гэр бүл хүүхэд, залуучуудын газар

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн