МАН-ын Бага хурлаар үргэлжилж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын нэг нь аравдугаар сард болох СХД, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах асуудлыг хэлэлцэж УИХ-ын хоёр тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэн тогтох асуудал байлаа.
МАН-ын Удирдах зөвлөл Бага хуралдаа Хэнтийн 18 дугаар тойрогт Ц.Идэрбатыг, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэрийг оруулсан байна. Бага хурлаар Э.Батшугар, Ц.Идэрбат нарын нэрийг батламжилж, УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр тогтжээ.