Панжшир дэх Афганистаны эсэргүүцэх фронтын удирдагч Ахмад Масудыг устгана гэж Тажикстан дахь Афганистаны Элчин сайд Мухаммед Зохир Агбар РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. Зохир Агбар “Талибанчууд хэзээ ч тэдэнтэй (Панжшир дэх эсэргүүцлийн удирдагчид) хэлэлцээ хийхгүй. Тэд бол улс төрчид биш, гурван жилийн өмнө дэлхийн олон оронд хориглосон байгууллагуудын жагсаалтад орсон террористууд юм” хэмээн хэлжээ.
Мөн Агбар Талибаны зорилго бол Афганистаныг бүхэлд нь өвдөг сөхрүүлэх, Эсэргүүцлийн удирдагчдыг, ялангуяа Ахмад Масудыг устгах явдал. Тиймээс Талибанчууд эсрэг талтайгаа хэлэлцээ хийхэд бэлэн биш байгаа гэж ярьсан байна.
Наймдугаар сард Талибаны дайчид Афганистаны бараг бүх нутаг дэвсгэрийг эзлэн авсан. Тэдний мэдэлд ороогүй, эсэргүүцэж үлдсэн цорын ганц аймаг бол Панжшир юм. Афганистаны эсэргүүцэх фронтын удирдагч, Умардын эвслийн тэргүүн, талийгаач Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд хэлэхдээ, хэрэв талибанчууд хүртээмжтэй Засгийн газар байгуулж, иргэний эрхийг хүндэтгэн хангаж чадвал тэмцэл зогсоно гэж мэдэгдээд байсан билээ.
Афганистаны шинэ Засгийн газар байгуулах асуудлаарх зөвлөлдөх санал асуулга дуусч, Талибан * бүлэглэлийн төлөөлөгчид гол байр суурийг эзэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ