Бид амьдралын зөв хэв маягийг хэвшил болгож, шаардлагатай витаминуудыг хэрэглэснээр эрүүл, эрч хүчтэй байж чаддагийн адилаар хуримтлалыг зуршил болгох нь санхүүгийн дархлааг дэмжиж, ямар ч сорилттой цаг үеийг ажралгүй давах санхүүгийн витамин болж өгдөг билээ. Өнгөрөгч онд Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг амжилттай зохион байгуулж, 122 азтанг тодруулан харилцагчдаа урамшуулж байсан. Тэгвэл энэ оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ийг дуустал иргэдийг хуримтлалтай болгох зорилготой “Витамин ₮” урамшуулалт аяныг дахин хэрэгжүүлж эхэллээ.
Тус аянд бүх төрлийн төгрөгийн, хугацаатай хадгаламж хамаарах ба Голомт банкны зүгээс нийт 102 азтай харилцагчийг тодруулахаар төлөвлөөд байна. Сугалааны супер хонжворын 2 азтан Nissan Leaf цахилгаан автомашины эзэд болох бөгөөд тохирлыг шууд дамжуулан тодруулна. Харин бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар энэ оныг дуустал нийт 16 удаагийн live хийж тодруулах бөгөөд Samsung брэндийн ухаалаг гар утас, таблет, ухаалаг цаг, bluetooth чихэвч, худалдан авалтын эрхийн бичгийн эздийг шалгаруулах юм.
Сугалаанд хэрхэн оролцох вэ?
- Шинээр хадгаламж нээлгэсэн мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа
- Хугацаатай хадгаламждаа хийсэн 100,000₮-ийн орлого тутамд 1ш сугалаа
- Хугацаатай хадгаламжийн хугацааг сунгасан мөнгөн дүнгийн 100,000₮ тутамд 1ш сугалаа олгоно.
Харилцагч та нэг сугалааны дугаараар бүх тохиролд оролцох эрхтэй хэдий ч нэг сугалааны дугаараар нэг л удаа ялагч болох боломжтой юм. Өөрөөр хэлбэл тохирол таарч, ялагч болсон сугалааны дугаар тухайн өдөртөө хүчингүй болно.
Эрүүл мэндийн дархлаагаа амьдралын зөв хэмнэл, витаминаар дэмждэгийн нэгэн адилаар харилцагч та “Витамин ₮” аянд оролцож санхүүгийн дархлаатай болох аянд нэгдээрэй. Хэрэв та Голомт банкнаас гаргадаг хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
#СанхүүгийнДархлаагааДэмжье
#Витамин₮