Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталсан. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлт энэ журмын дагуу зохион байгуулагдлаа. Харин үндсэн хаягаасаа өөр дүүрэгт, удаан хугацаагаар оршин суудаг, түрээсийн байранд амьдардаг гэх мэт өрхийн хүүхдүүдийг сургуулиуд өөрсдийн элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой журмын дагуу шийдвэрлэх юм байна.
Тухай дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн тухай мэдээллийг сургуулиуд тухайн дүүрэг, хорооны нийгмийн ажилтнуудтай хамтран эрт авч, дүүргүүдийн Боловсролын хэлтэс дээр мэдээлэл төвлөрдөг учраас гол нь иргэд иргэний эрх зүйн баримт бичгийн ямар нэгэн зөрчилгүй байх нь зөв хэмээн НБГ-ын хэлтсийн дарга Б.Жаргалантуул мэдээлсэн байна.